Бидний тухай
Эрхэм зорилго
Хүний нөөц
Манай чанарын бодлого
Техникийн хүчин чадал
Бидний тухай

Манай компани нь 2008 онд байгуулагдсан бөгөөд олон улсын стандартын шаардлагыг хангасан багаж, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар Чанарын хяналт, баталгаажуулалт, Үл эвдэх сорилын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байна.

2011 онд MNS ISO/IEC 17020:2013 стандартын шаардлагыг ханган итгэмжлэгдсэн "Техникийн хяналтын байгууллага" болсон билээ.

 

   

 

Эрхэм зорилго

Дэвшилтэт техник технологийг ашиглан чанарын хяналтын цогц үйлчилгээгээр аж үйлдвэрийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангахад оршино.

Хүний нөөц

Манай хамт олон нь MNS-ISO 9712:2019 стандартын шаардлагыг хангасан үл эвдэх сорилын гадна үзлэг, радиограф, хэт богино авиа, шингэн нэвчүүлэх, соронзон бөөмийн аргуудын I, II, III төвшний мэргэжлийн сертификат, Гагнуурын инженер техникийн ажилтны II төвшний мэдлэг бүхий Физикч, Инженер физикч, Механик инженер, Металл судлалын инженерүүдээс бүрдсэн чадварлаг боловсон хүчин юм.

Өнөөдөр манай хамт олон нь ур чадвар, ажлын арвин их туршлагатай хамт олон болон өргөжин тэлсээр байгаа бөгөөд үйл ажиллагааны чиглэлийн дагуу сонирхсон байгууллага, хувь хүнтэй хамтран ажиллаж, мэргэжлийн өндөр төвшинд үйлчилгээ үзүүлэхэд үргэлж бэлэн байна.

Манай чанарын бодлого
  • Стандартын шаардлагыг бүрэн хангасан, бусдаас хараат бус шалгалтын үр дүнг гаргах.
  • ҮЭС-ын чанартай үйлчилгээг Монгол улсын нутаг дээр үйл ажиллагаа явуулж буй гадаад дотоодын бүх байгууллага, хувь хүнд өмчийн хэлбэрээс нь үл хамааран хүргэх.
  • Зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн чанарын удирдлагын тогтолцоог байнга сайжруулан MNS ISO/IEC 17020:2013 стандартын шаардлагыг хэрэгжүүлэх.
  • ҮЭС-ын үүрэг, ач холбогдлын талаар нийгэмд зөв ойлголт төлөвшүүлж мэргэжлийн ёс зүйг дээдлэн, шударга байх зарчмыг баримтална.
Техникийн хүчин чадал

Манай байгууллага нь олон улсын стандартад нийцсэн орчин үеийн багаж тоног төхөөрөмжүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглаж байна.

Тухайлбал:

  • Хэт богино авианы шалгалтын Olympus брэндийн Epoch-XT багаж
  • Хэт богино авианы шалгалтын SIUI брэндийн CTS2020 багаж
  • Хэт богино авианы шалгалтын SIUI брэндийн SyncScan багаж
  • Соронзон бөөмийн шалгалтын Parker брэндийн DA400S багаж
  • Ханын зузаан хэмжигч SIUI брэндийн CTS 30B
  • Ханын зузаан хэмжигч SIUI брэндийн CTS 39 
  • Будгийн болон ханын зузаан хэмжигч Olympus брэндийн 38DL PLUS
  • Хатуулаг хэмжигч зөөврийн багаж
  • Радиографийн шалгалтын Dangdong брэндийн XXG-2505; XXQ-2005 багажууд
  • Гадна үзлэгийн WG-1, MG-11 багажууд
Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18-р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 36В байр, урд жигүүр, 1-р давхар
7700-8515, 9978-9019, 9907-9757 contact@lynux.mn
Цагийн хуваарь
Даваа-Баасан: 08:00-17:00
Бямба-Ням: Амарна
© 2024 Лайнюкс ХХК