Манай компани нь 2008 онд байгуулагдсан бөгөөд олон улсын стандартын шаардлагыг хангасан багаж, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар Чанарын хяналт, баталгаажуулалт, Үл эвдэх сорилын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байна.
2011 онд MNS ISO/IEC 17020:2013 стандартын шаардлагыг ханган итгэмжлэгдсэн "Техникийн хяналтын байгууллага" болсон билээ.
Дэвшилтэт техник технологийг ашиглан чанарын хяналтын цогц үйлчилгээгээр аж үйлдвэрийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангахад оршино.
Манай хамт олон нь MNS-ISO 9712:2019 стандартын шаардлагыг хангасан үл эвдэх сорилын гадна үзлэг, радиограф, хэт богино авиа, шингэн нэвчүүлэх, соронзон бөөмийн аргуудын I, II, III төвшний мэргэжлийн сертификат, Гагнуурын инженер техникийн ажилтны II төвшний мэдлэг бүхий Физикч, Инженер физикч, Механик инженер, Металл судлалын инженерүүдээс бүрдсэн чадварлаг боловсон хүчин юм.
Өнөөдөр манай хамт олон нь ур чадвар, ажлын арвин их туршлагатай хамт олон болон өргөжин тэлсээр байгаа бөгөөд үйл ажиллагааны чиглэлийн дагуу сонирхсон байгууллага, хувь хүнтэй хамтран ажиллаж, мэргэжлийн өндөр төвшинд үйлчилгээ үзүүлэхэд үргэлж бэлэн байна.
Манай байгууллага нь олон улсын стандартад нийцсэн орчин үеийн багаж тоног төхөөрөмжүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглаж байна.
Тухайлбал: